Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Монгол сурвалж бичгийн өв" олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо


Densmaa 2019-08-23 11:08

30 орчим монголч эрдэмтэн, номын сангийн судлаачид оролцож монгол сурвалж бичгийн өв судлалын тухай илтгэл хэлэлцүүллээ

   "Монгол сурвалж бичгийн өв" олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо. МУИС-ийн ШУС-ийн захирал доктор Д.Заяабаатар “Бид Монголын сурвалж өв судлал чиглэлээр ажилладаг судлаачдыг нэгтгээд дэлхий дахинд хадгалагдаж байгаа Монголын түүх соёлтой холбоотой баримт сурвалжийн нэгтгэсэн товхимолыг гаргана. Орос, Япон, Хятад, Герман улсуудад хадгалагдаж байгаа өөрсдийнхөө түүх соёлтой холбоотой, баримт сурвалжийнхаа хувийг бүрэн бүртгэж нэг цогц болгон хаягжуулж авах зорилго юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, ӨМӨЗО, Япон, Унгар, Герман, Халимаг, Буриадын нийт 30 орчим монголч эрдэмтэн, номын сангийн судлаачид оролцож монгол сурвалж бичгийн өв судлалын  тухай илтгэл хэлэлцүүллээ. Монгол улсын үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Бид өмнө жил есөн орны 30 гаруй эрдэмтэд оролцсон “Сурвалж бичгийн өв” ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Одоогоор үндэсний номын сангийн сан хөмрөгт 3.5 сая гаруй ном хадгалагдаж байгаа үүнээс 1.5 сая нь хуучин, эртний ховор ном судар, 2 сая гаруй нь орчин үеийн ном хадгалагдаж байна” гэлээ. 

 

Үзсэн: 1048

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна