Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

2019-2020 оны хичээлийн жил эхэллээ


Densmaa 2019-09-02 11:09

Нийслэлийн ерөнхий боловсролын 253 сургуульд 300 мянган хүүхэд суралцана

     2019-2020 оны хичээлийн жил эхэллээ. Энэ хичээлийн жилд нийслэлд 695 цэцэрлэгт 120 мянга гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Харин нийслэлийн ерөнхий боловсролын 253 сургуульд 300 мянган  хүүхэд суралцах юм. Эдгээр хүүхдийн 38 000 нь нэгдүгээр ангид элсэн орж буй. Нийслэлийн удирдлагууд Сүхбаатар дүүргийн I сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Нээлтийн үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва боловсролтой, үндэсний ёс заншлаа дээдэлж, зөв төлөвшилтэй, шинэ үеийн хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх эрхэм үүргийг хариуцлагатай авч яваа багш, ажилтнуудад баярын мэнд дэвшүүлж, тус сургуулийн босгыг алхан орж буй 200 гаруй хүүхэд болон ирэх хавар сургуулиа төгсөх сурагчдад сурлагын өндөр амжилт хүссэн юм. Мөн тэрбээр тив, олон улсын хэмжээний олимпиадаас алтан, мөнгө, хүрэл медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийд мандуулсан I сургуулийн сурагчдад талархал илэрхийлэв. Дашрамд дурдахад, улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр энэ жил нийслэл хотод есөн сургууль, 15 цэцэрлэг, спорт заалны гурван барилгыг ашиглалтад оруулаад байна. Мөн өнгөрсөн хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж байсан сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлсэн аж.

Үзсэн: 1004

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна