Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Хөдөлмөр хамгааллын гутал ханган нийлүүлэх гэрээ байгууллаа


Densmaa 2019-09-06 12:09

"Оюу толгой” компани үйл ажиллагааны худалдан авалтын хүрээнд 2019 оны эхний хоёр улиралд 689 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 484 нь үндэсний компани

    "Оюу толгой” компани “Монголд үйлдвэрлэв” худалдан авалтын стратегийнхаа хүрээнд Монгол Улсын анхны хувийн гутлын үйлдвэр болох “Хос-Аз” ХХК-тай хөдөлмөр хамгааллын гутал ханган нийлүүлэх гэрээ байгууллаа. Гурван жилийн хугацаатай, 2.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий уг гэрээний хүрээнд жилдээ 5,000 хос, “S3” олон улсын стандартын хөдөлмөр хамгааллын гутлыг Оюу толгойн уурхайд нийлүүлнэ. Жилд ажлын 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, 80 гаруй ажилчинтай тус компанитай гэрээ байгуулснаар Монголд үйлдэрлэсэн анхны олон улсын стандарт хангасан шинэ бүтээгдэхүүн бий болж, ханган нийлүүлэх хугацаа богиносож, нэмүү өртөг өсөн нэмэгдэж байна. Бүтээгдэхүүний чанар стандартыг олон улсын итгэмжлэгдсэн лабораторид шалгуулж, холбогдох туршилт, сайжруулалтыг хийлгүүлэн олон улсын чанар стандартад нийцэж буй эсэхийг дахин нягталж шалгаж үзсэний үр дүнд Оюу толгойн уурхайчид Монголд үйлдвэрлэсэн хөдөлмөр хамгааллын гутал хэрэглэх боллоо. Дашрамд дурьдахад Оюу толгой” компани үйл ажиллагааны худалдан авалтын хүрээнд 2019 оны эхний хоёр улиралд 689 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 484 нь үндэсний компани юм.

Үзсэн: 1445

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна