Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

БНСУ-ын Чүнь Чон хотын орлогч дарга Ким Ман Ги тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ


Densmaa 2019-10-03 03:10

“Залуучууд солилцооны хөтөлбөр”-т Улаанбаатар хотын залуучуудыг хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

   Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНСУ-ын Чүнь Чон хотын орлогч дарга Ким Ман Ги тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд БНСУ-ын Чүнь Чон хотын орлогч дарга Ким Ман Ги 2020 онд Чүнь Чон хотод зохион байгуулагдах “Залуучууд солилцооны хөтөлбөр”-т Улаанбаатар хотын залуучуудыг хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тавьсан саналыг талархалтайгаар хүлээн авч “Монгол Улс, БНСУ өнгөрсөн хугацаанд олон салбарт харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Манай улс “Сөүлийн өдрүүд” арга хэмжээг жил бүр зохион байгуулж байна. Сөүл хотын боловсролын газартай ч мөн нягт уялдаа холбоотой ажилладаг. Өнөөдрийн уулзалтын үр дүнд манай хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

 

Үзсэн: 867

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна