Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” сэдэвт марк


Densmaa 2019-10-17 11:10

Үндэсний хувцастай бяцхан хүүхдүүд, хоёр орны төрийн далбаа, улсын нэрийн бичвэр, улс үндэстний онцлогийг шингээсэн хээ хуарыг марканд дүрслэв

     “Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд нээлээ. Ёслолд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны хүмүүс оролцов. Монгол, Хятадын ирээдүй, хойч үе болсон Үндэсний хувцастай бяцхан хүүхдүүд,  хоёр орны төрийн далбаа,  улсын нэрийн бичвэр, улс үндэстний онцлогийг шингээсэн хээ хуарыг марканд дүрсэлж, 12.000 сери, 6.000 анхны өдрийн дугтуйны хамтаар хэвлэж, худалдаанд гаргажээ. Энэхүү шуудангийн марк нь Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн манай хоёр орны харилцааны бэлгэдлийн эд өлгийн зүйл болж, марк сонирхогчдын үнэт цуглуулга, дэлхийн улс орнуудад түүхийн сурталчилгаа, хойч үед өвлөн үлдэх бүтээл болох нь гарцаагүй гэж Шадар сайд Ө.Энхтүвшин тодотгов. Элчин сайд Шин Хаймин энэхүү үйл явдал нь  Монголын ард түмнээс манай ард иргэдэд хандаж буй том хүндэтгэл хэмээн тодорхойлсон юм. Сайд нар “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” шуудангийн маркийн анхны дугтуйд гарын үсэг зурж Монгол маркийн музейд хадгалуулахаар  болов. Тус марк нь Монгол Улс 1924 онд анхны марк гаргаж байснаас хойших 1052 дахь дугаарын сэдвийн марк болжээ. 

Үзсэн: 924

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна