Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

ОХУ-ын Москва хотноо уулзав


Densmaa 2019-10-24 11:10

ОХУ-ны Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов монгол, оросын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буйд баяртай байгаагаа тэмдэглэв

       Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-ны Москва хотноо тус улсын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой энэ сарын 22-нд уулзав. Уулзалтын үеэр хоёр улсын улс төр, худалдаа, эдийн засаг, олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар, түүний дотор ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өндөр, дээд хэмжээний айлчлалын агуулга, хөтөлбөр болон байгуулах баримт бичгийн талаар санал солилцов. Тухайлбал, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ“ нийгэмлэгийн хөгжил, шинэчлэлийн төлөвлөгөөний хүрээнд хийх ажлын талаар болон Монгол Улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллах асуудлыг хөндсөн. ОХУ-ны Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов монгол, оросын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буйд баяртай байгаагаа тэмдэглэж, монголын санал, байр суурийг судалж, хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийг ажил хэрэг болгоход идэвхтэй хамтран ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн уулзалтын хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулахаар тохиролцов.

Үзсэн: 904

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна