Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол судлаачид


Densmaa 2019-10-28 12:10

Монгол төрөл хэлт үндэстнүүдийн аман зохиолыг дижитал хэлбэрт оруулах нь” сэдэвт уг хуралд судалгааны 10 гаруй байгууллагын 100-аад эрдэмтэн судлаач оролцсон байна

     БНХАУ дахь монгол судлалын эрдэмтдийн оролцсон эрдэм шинжилгээний томоохон хурал тус улсын Ганьсу мужийн Ланьжу хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ. Баруун хойдын үндэстний их сургуулиас зохион байгуулсан “Аман уламжлал ба өнөөгийн төлөвшил: Монгол төрөл хэлт үндэстнүүдийн аман зохиолыг дижитал хэлбэрт оруулах нь” сэдэвт уг хуралд судалгааны 10 гаруй байгууллагын 100-аад эрдэмтэн судлаач оролцсон байна. Энэ удаагийн хурлаар Монгол баатарлаг туульсын төлөөлөл болсон “Гэсэр”, “Жангар” болоод ардын үлгэр домгийн төрөл жанр, хэв шинж, шинжлэн судлагдсан байдал, Монголын аман зохиолд Энэтхэг, Төвдийн уран зохиол хийгээд гадаадын бусад улс орны аман зохиолын нөлөө, Бо Ань, Ёгор, Монгор зэрэг төрөл хэлт үндэстний аман зохиолд хийсэн хээрийн шинжилгээний дүгнэлт зэргийг авч хэлэлцжээ.

Үзсэн: 1771

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна