Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн дээд амжилтыг "Гиннесийн ном"-д бүртгүүлэв


Densmaa 2019-10-31 12:10

Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж дэлхийн дээд амжилтын "Гиннесийн ном"-д бүртгүүлэн, батламжаа гардлаа.

      Монгол Улсаас Гиннесийн дээд амжилтад 2014 онд 6016 монгол бөхийн барилдааныг, 2013 онд 3000 морины уралдаан, 10 000 морины жагсаалыг тус тус бүртгүүлсэн. Тэгвэл Ховд аймагт  1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж дэлхийн дээд амжилтын "Гиннесийн ном"-д бүртгүүлэн, батламжаа гардлаа. Тус аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, "Ховд" их сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастан, мэргэжлийн уран бүтээлч зэрэг 1300 гаруй хөөмийч дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх "Түүхэн бахархлын өдөр" үйл ажиллагаанд оролцжээ. Монголын ардын урлагийн өвөрмөц нэгэн төрөл хөөмийг 2012 онд ЮНЕСКО-гоос Хүн төрөлхтөний материаллаг бус соёлын өвд бүртгэсэн юм.

Үзсэн: 1116

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна