Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол соёлын өв


Densmaa 2019-11-13 11:11

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн бүсийн III хуралд оролцогчдод талархлын мэндчилгээ хүргүүлж, цаашид монгол судлалыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

       Олон улсын монгол судлалын холбооны Азийн бүсийн III хурал Сөүл хот дахь Солонгосын Үндэсний музейд энэ сарын 8-9-нд болжээ. “Монгол соёлын өв” сэдвийн хүрээнд зохион байгуулсан уг хуралд 10 гаруй орны 69 эрдэмтэн судлаач оролцсон байна. Эрдэмтэн, судлаачид “Монголын хээр талын дүрс бичлэг”, “Соёлын өвийн бодлого, судалгаа” зэрэг 6 салбар хуралдаанд судалгаагаа танилцуулж, санал солилцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн бүсийн III хуралд оролцогчдод талархлын мэндчилгээ хүргүүлж, цаашид монгол судлалыг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн 2020 онд тохиох Хархорум хотын 800 жилийн ой болон 2021 онд болох Монгол судлалын XII Их хуралд монголч эрдэмтэн, судлаачдыг идэвхтэй оролцохыг хүссэн байна.

Үзсэн: 2101

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна