Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

39 бүтээлд шинээр патент олгожээ


Densmaa 2019-11-18 11:11

2019 оны эхний арван сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 387 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ

      Оюуны өмчийн газар улсын хэмжээнд 2019 оны аравдугаар сард иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 39 бүтээлд шинээр патент олгожээ. Үүний 12 нь шинэ бүтээлийнх байсан бол 27 нь бүтээгдэхүүний загварынх байна. 2019 оны эхний арван сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 387 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Тэдгээрээс 71 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байв. 387 мэдүүлгээс 327-д нь патент олгосны 172 нь шинэ бүтээлийнх, 155 нь бүтээгдэхүүний загварынх байсан юм. Патентыг олон улсын ангиллаар авч үзвэл 60 нь хими, төмөрлөг, 53 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 18 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, 41 нь бусад ангилалд хамаарч байгаа юм. 

Үзсэн: 2384

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна