Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

АНУ-д хураагдсан Монгол Улсын өв болох үлэг гүрвэлийн олдворыг буцаан авлаа


Densmaa 2020-07-06 01:07

АНУ-аас ирүүлсэн палеонтологийн олдворуудыг Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт шилжүүллээ.

    Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, хил хамгаалах албаны байгууллагуудтай 2016 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж, АНУ-д хураагдсан Монгол Улсын өв болох Протоцератопс, Тарбозавр батаар, Гобихадрос үлэг гүрвэлүүдийн бүлэгт хамаарагдах олдворуудыг буцаан авах “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээг өнгөрсөн оны 9 дүгээр сард гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Гэрээ хүчин төгөлдөр болж Монгол Улсын өв болох дээр дурдсан үлэг гүрвэлийн олдворуудын өмчлөлийн эрх нь Монгол Улсын Засгийн газарт шилжиж, АНУ-д суугаа Элчин Сайдын яам олдворуудыг Монгол улсад аюулгүй тээвэрлэж хүргүүлэх ажлыг хариуцан зохион байгуулж байна.  Ийнхүү Дэлхийн шим ертөнцийн түүхийн бодит, эх баримт болох ховор олдвор цуглуулгыг эх нутагт нь авчирч, Монгол улсын эртний амьтан ургамлын сан хөмрөг баяжигдаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой. Хууль бус малтлагын золиос болсон эдгээр олдвор нь хэзээ, хаанаас, газрын гадаргын ямар үе давхаргаас олдсон зэрэг эртний шим судлалын хамгийн чухал анхан шатны суурь мэдээлэл нь алдагдсан тул судалгаа шинжилгээгээр тэдгээрийг тогтоож, олон улсын стандартад нийцүүлэн баталгаажуулснаар шинжлэх ухааны болон танин мэдэхүйн эргэлтэд оруулах боломжтой юм.

Үзсэн: 1255