Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 10,11-05-2024
монгол

Шинэ мэдээ

Завхан аймагт ажиллав


Densmaa 2020-08-10 12:08

Завхан аймагт 15.6 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна

      “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлж, бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн үр дүнг хэлэлцэх зорилгоор НҮБ-ийн хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана тэргүүтэй ажлын хэсэг Завхан аймагт өнгөрсөн сард ажиллаад буцлаа. Энэ төсөл нь малчдын бизнес санал санаачилга, хоршооны үйл ажиллагааг дэмжиж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдах байдлыг нэмэгдүүлээд зогсохгүй нийгмийн халамжийн тогтолцоог ашиглан малчин өрхөд учирч болох байгалийн гамшиг, аливаа эрсдэл, цочролд бэлэн байдлыг сайжруулах зорилготой юм. Ташрамд дурьдахад, Завхан аймагт 15.6 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Малчдын 27.0 хувь нь 15-34 насны залуучууд, 60.0 хувь нь 35-59 насны хүмүүс, 13.0 хувь нь тэтгэвэрийн насны хүмүүс тус тус эзэлж байна.

Үзсэн: 976

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна