Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Өвөрхангай аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсад дахин тэргүүлэв


Densmaa 2020-08-11 05:08

Математикийн хичээлээр хамгийн олон буюу 622 шалгуулагч шалгалт өгч, аймгийн дундаж 528 хэмжээст оноотойгоор улсын хэмжээнд тэргүүн байрт шалгарлаа

    Өвөрхангай аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсад дахин тэргүүлжээ. 2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтад тус аймгаас нийт 909 сурагч 2561 хичээлээр шалгалт өгсөн юм. Математикийн хичээлээр хамгийн олон буюу 622 шалгуулагч шалгалт өгч, аймгийн дундаж 528 хэмжээст оноотойгоор улсын хэмжээнд тэргүүн байрт шалгарлаа. Мөн Нийгмийн тухай мэдлэг хичээлээр 484 шалгуулагч шалгалт өгч, аймгийн дундаж 545 хэмжээст оноотойгоор улсын хэмжээнд нэгдүгээр байрт шалгарчээ. Тэгвэл англи хэлний хичээлээр улсад хоёрдугаар байр, орос хэлний хичээлээр улсад гуравдугаар байр эзэлж, монгол хэл, физик, химийн хичээлээр дөрөв, биологийн хичээлээр тавдугаар байр, газарзүй, монгол улсын түүхийн хичээлээр тус бүр зургаадугаар байранд шалгараад байна. Аймгийн боловсролын салбар ЭЕШ-аар 2017 онд 528.1 хэмжээст оноо авч, 21 аймгийг тэргүүлж байсан бол 2018 онд гуравт жагсаж, 2019 онд дахин тэргүүллээ. 

Үзсэн: 1356

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна