Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

БНХАУ, Япон улсын тусламжаар жишиг сургуулиуд баригдаж байна


Densmaa 2020-08-17 12:08

Есдүгээр сарын 1-ээс өмнө улсын хэмжээнд 20 сургууль, 34 цэцэрлэг ашиглалтанд орно

     2020-2021 оны хичээлийн жил хоёр долоо хоногийн дараа эхэлнэ. Есдүгээр сарын 1-ээс өмнө улсын хэмжээнд 20 сургууль, 34 цэцэрлэг, үүнээс нийслэлд дөрвөн сургууль, 23 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн авахаар ажиллаж эхэллээ. Үүнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сонгинохайрхан дүүрэгт нэг ээлжиндээ 640 болон  920 хүүхдийн суудалтай сургуулиуд шинээр баригдаж байгаа юм. Эдгээр сургууль ашиглалтад орсноор тус дүүргийн хэмжээнд боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, зэргэлдээх хорооны сургуулиудын ачаалал мэдэгдэхүйц буурна. Мөн Япон Улсын Жайка байгууллагын буцалтгүй тусламжаар Чингэлтэй дүүрэгт нэг ээлжиндээ 640 хүүхдийн суудал бүхий сургууль баригдаж байна. Энэ бол Япон Улсын тусламжаар нийслэлд баригдаж буй дөрвөн сургуулийн нэг. Эдгээр сургууль орчин үеийн олон улсын стандартад нийцсэн эко тохижилттой төдийгүй тусгай хэрэгцээт хүүхдийг тэгш хамран сургах жишиг загвар болох юм.

Үзсэн: 820

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна