Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Талархлын захидал ирүүлэв


Densmaa 2020-08-31 12:08

Та бүхний өргөсөн хандив хоёр улсын ард түмнийг улам ойртуулахад хувь нэмрээ оруулах нь гарцаагүй

    Монгол Улсын 336 иргэн санаачилга гаргаж "COVID-19" вирусний халдвар тархаж буй Казахстан Улсад 12 сая төгрөгийн хандив өргөсөн юм. Тэгвэл, Казахстан Улсын Шадар сайд Ералы Тогжанов Казахстан Улсад туслах «Сэтгэлийн дэм» аянд нэгдсэн манай улсын иргэдэд талархлын захидал ирүүлсэн байна. Захидалд, «Хүнд хэцүү үед тусламжийн гараа сунгасан явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлж, элэг нэгт Монгол Улсын иргэд манай улсад тусалсан явдлыг Казахын ард түмэнд үзүүлсэн том дэмжлэг хэмээн бид үзэж байна гээд Та бүхний өргөсөн хандив хоёр улсын ард түмнийг улам ойртуулахад хувь нэмрээ оруулах нь гарцаагүй. Энэхүү боломжийг ашиглан Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, гэр бүлд тань баяр баясгалан, элэг нэгт Монгол Улсад энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе» хэмээжээ.  

Үзсэн: 914

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна