Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Радио телевизэд нэвтрүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо


Densmaa 2020-09-02 11:09

Нийгэмд тулгамдаад байгаа зөв бичих дүрмийн журамлах толь гарснаар олон нийтийн дунд зөв бичих мэдлэг нэлээд цэгцэрсэн боловч олон нийтийн сүлжээнд ялгаатай бичсээр байна

      Монгол Улсын Eрөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл МҮОНРТ-тэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд, монгол хэлний аялгуу угсаатны бүлгийн хэв шинжийг харуулсан танин мэдэхүйн болон Монголын аман зохиолын өв сангаас хүүхэд залуучуудад зориулсан нэвтрүүлгүүд хийх, монгол бичгийн хэрэглээг дотоод гадаадад сурталчлан таниулах, цахим мэдээллийг монгол бичиг болон кириллээр зөв бичих, нийтийн эх хэл, соёлын өвийн боловсролыг сайжруулах зорилгоор аян өрнүүлэх, яриа болон бичвэр таних программыг радио телевизэд нэвтрүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Энэ үеэр доктор С.Дулам: “Нийгэмд тулгамдаад байгаа зөв бичих дүрмийн журамлах толь гарснаар олон нийтийн дунд зөв бичих мэдлэг нэлээд цэгцэрсэн боловч олон нийтийн сүлжээнд ялгаатай бичсээр байна. Уг толь бичгийн дагуу телевизийн нэвтрүүлэгт гарч буй буруу, зөрүү бичвэрүүдийг журамлах талаар бид санал бодлоо нэгтгэж хамтран ажиллах төлөвлөгөөг өнөөдөр албан ёсоор ажил хэрэг болголоо. Үндэсний телевиз өнөөдрөөс монгол хэлний тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөр бидэнтэй санал нэгдлээ” хэмээн онцлов.

Үзсэн: 902

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна