Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив


Densmaa 2020-09-15 12:09

Элчин сайд Б.Дорж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгч Анджей Дудад уламжилж, Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэв

     Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Дорж Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 10-нд тус улсын Ерөнхийлөгч Анджей Дудад өргөн барив. Элчин сайд Б.Дорж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгч Анджей Дудад уламжилж, Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэв. Ерөнхийлөгч А.Дуда Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  урилгын дагуу Монголд айлчлах, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлнэ гэв. Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уул уурхай, палеонтологи болон бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах зэрэг тодорхой асуудлаар талууд санал солилцлоо.

Үзсэн: 906

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна