Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам цахимаар болно


Densmaa 2021-04-14 12:04

Гадаадын бүжигчдээс монгол бүжиг сонирхох, мөн дотоодын орчин үеийн өөр төрлийн бүжигчдэд боломжийг нээж өгнө

      “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг “Хотын хэмнэл” сэдвийн хүрээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо цахим хуудсаар зохион байгуулах гэж байна. Хотын хэмнэлийг юу тодорхойлдог, өнгөрсөн үеийн түүх, дурсгал, хөгжил цэцэглэлт, харилцаа холбоо, иргэний сэтгэл оюун тухайн үеийн хэмнэлийг бий болгож байдаг. Тиймээс өнөөгийн хотынхоо хэмнэлийг бүжгээр илэрхийлэхийг зорьж байна. Тус наадам нь цахимаар явагдах тул гадаадын бүжигчдээс монгол бүжиг сонирхох, мөн дотоодын орчин үеийн өөр төрлийн бүжигчдэд боломжийг нээх үүднээс бий биелгээ болон монгол үндэсний бүжигт орчин үеийн бүжгийн хэв маяг оруулсан хоёр хичээлийг санал болгожээ

Үзсэн: 2036

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна