Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Оросын орчин үеийн өгүүллэг”-ийн түүврийг Монголын уран зохиол сонирхогчдод танилцуулна


Densmaa 2021-04-23 10:04

Улаанбаатар хотноо Оросын орчин үеийн уран зохиолын түүвэр хэвлэгдэн гарч буйн сацуу Москвад Монголын орчин үеийн уран зохиолын түүвэр хэвлэж гаргахаар ажиллаж байна

   Монголын орчуулагчдын эвлэл, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран “Мэргэн зон” төрийн бус байгууллагын дэмжлэгтэй “Оросын орчин үеийн өгүүллэг”-ийн түүврийг Монголын уран зохиол сонирхогчдод танилцуулах арга хэмжээ ирэх 5 дугаар сард нээлтээ хийх гэж байна. М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн захирал, Оросын нэрт зохиолч Алексей Варламов дээрх түүвэр зохиолын оршил үгэндээ “...Тухайн  бүтээлүүд нь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгссөн  Монгол, Оросын уран зохиолын орчуулагч нарын эрин үеийг эзэлсэн хамтын ажиллагааны үр дүн юм” гэж онцлон тэмдэглэжээ. Улаанбаатар хотноо Оросын орчин үеийн уран зохиолын түүвэр хэвлэгдэн гарч буйн сацуу Москвад Монголын орчин үеийн уран зохиолын түүвэр хэвлэж гаргахаар ажиллаж байна.

Үзсэн: 1599

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна