Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Хамба номун хан Д.Чойжамц ламтанд даншүг өргөлөө


Densmaa 2021-08-13 12:08

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн үе үеийн тэргүүн хамба лам нарын удирдан манлайлсан үүрэг, нэр хүнд, үйлс зохиолыг сэргээн тодотгосон түүхэн их үйл явдал болж байна

     Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн үе үеийн тэргүүн хамба лам нарын удирдан манлайлсан үүрэг, нэр хүнд, үйлс зохиолыг сэргээн тодотгосон түүхэн их үйл явдал болж байна.  17 дугаар жарны Цөөвөр хэмээх үхэр жилийн намрын эхэн сарын шинийн 4-ний бэлгэ дэмбэрэлт сайн өдөр тохиож хийдээс Хамба номун хан Д.Чойжамц ламтанд даншүг өргөлөө. Батцагаан цогчэн дуганд зохион байгуулсан хурал номын үйл ажиллагаанд сүсэгтэн олон даган баясахаар ирсэн байв. Хамба номун хан  Д.Чойжамц нь 1992 оны наймдугаар сарын 20-ны билэгт сайн өдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авсан юм. Мөн тусгаар тогтнол болон төр түмний их шүтээн өндөр Жанрайсиг бурхныг дахин бүтээсэнд талархаж явдгаа сүсэгтнүүд хэлж байлаа. Өндөр гэгээний үеэс улиран залгамжлагдсан Хамба номун ханы дамжлага, Гандантэгчэнлин хийдийн шашинд зүтгэсэн гавъяа, тус хийдийг тэргүүлж байсан тэргүүн хамба нарын үйлс бүтээл зэргийг үнэлэн дүгнэж 1944 оноос тус хийд тэргүүн хамба ламын өндөр мяндаг тушаалыг хашиж байсан хамба лам нарт Хамба номун хан цол хэргэмийг нөхөн өргөмжилөн олгосон түүхтэй.

Үзсэн: 1110

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна