Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Жадамба буюу “Найман мянгат” хэмээх их хөлгөн судрыг дахин сэргээн хэвлэжээ


Densmaa 2021-09-10 04:09

VIII Богд Жавзандамба хутагтын зарлигаар бүтээсэн зэс барын Жадамба буюу “Найман мянгат” хэмээх их хөлгөн судрыг дахин сэргээн хэвлэжээ.

VIII Богд Жавзандамба хутагтын зарлигаар бүтээсэн зэс барын Жадамба буюу “Найман мянгат” хэмээх их хөлгөн судрыг дахин сэргээн хэвлэжээ. Энэхүү судрыг Монголын бурхан шашны сүм хийдүүд, томоохон номын сан, музейд хүлээлгэн өгөх ёслол Богд хааны ордон музейд боллоо. VIII Богд Жавзандамба хутагтын бүтээлгэсэн энэхүү зэс барыг манай музейтэй хамтран  ажилладаг, Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн багш, Р.Бямбаа ламтны санаачилгаар “Мөнхийн үсэг” компанид хэвлүүлсэн байна. 1911 оны 12 дугаар сарын 29-нд VIII  Богд Жавзандамба хутагтыг Шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт эзэн хаанд өргөмжилж, энэ өдрөөс “Олноо өргөгдсөн “ хэмээх шинэ он тоололтой болсон. Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласан, Монгол төрийн мэлмий нээгдсэн , “Олноо өргөгдсөн”  Монгол Улсын анхдугаар 1911 оны үед бүтээж эхэлсэн Мигжэд Жанрайсаг хэмээх Монгол түмний их шүтээнийг сүмийн хамт бүтээхдээ 10000 Аюуш бурхан, 1000 ширхэг “Зэс барын Жадамба” судар, Бурхан багшийн найман суварга тэргүүтэнг бүтээсэн гэдэг. Судрыг хүлээлгэн өгөх ёслолын үеэр Энэ үеэр тус музейд Монгол, Төвд, Хятадад хэвлэсэн “Жадамба” судруудаар үзэсгэлэн гаргасан юм.

Үзсэн: 1461