Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны дүн гарлаа


Densmaa 2022-01-12 01:01

Тус уралдаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын багш, сурагчид жил бүр амжилттай оролцож тэргүүн болон шагналт байрт удаа дараа шалгарч байна

     Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны дүн гарлаа. Тус уралдаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын багш, сурагчид жил бүр амжилттай оролцож тэргүүн болон шагналт байрт удаа дараа шалгарч байна. Энэ удаагийн уралдаанд мөн тус сумын багш сурагчид амжилттай оролцож шагналын эзэд болжээ. Тухайлбал  Ж.Гэрэлмаа багшийн тухайд энэхүү уралдаанд гурав дахь удаагаа түрүүлж байгаа амжилтыг үзүүлээд байна. Тэрээр “Монголын сайхан бичигтэн–2021” Улсын 25 дахь уралдааны бүтээлийн ангилалд энэ жил зүү ороож оёсон бүтээлүүдээрээ тэргүүн байр эзэлжээ. Өнгөрсөн жил “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн шагнал хүртэж байв.

Үзсэн: 691

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна