Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

19 дүгээр зууны сүүл үеийн ганлин


Densmaa 2022-01-17 12:01

Шашин номын хуралд хэнгэрэг, цан, үхэр бүрээний хамт үлээж, орчлон ертөнцийн мөнх бус, үхэл хагацал ирэхийг дурдан сануулах нэг зүйлийн хөгжмийн зэмсгийг ганлин бүрээ хэмээн нэрлэдэг

     Хүний яс, мөнгө, мяндас, даавуу, будаг бүхий 34х6 см хэмжээтэй, 450 гр жинтэй 19 дүгээр зууны сүүл үеийн ганлин Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейд хадгалагдаж байна. Шашин номын хуралд хэнгэрэг, цан, үхэр бүрээний хамт үлээж, орчлон ертөнцийн мөнх бус, үхэл хагацал ирэхийг дурдан сануулах нэг зүйлийн хөгжмийн зэмсгийг ганлин бүрээ хэмээн нэрлэдэг. 18 настай эмэгтэйн хүний дунд чөмгөөр хийдэг хэмээн ам дамжин яригддаг дээрх хөгжмийн зэмсгийг чөмгөн ганлин гэнэ. Чөмгөн ганлин нь 19 дүгээр зууны үеийн шашны хөгжмийн зэмсэг юм. Буддын шашны ёслол, зан үйл нь Төвдөөс орж ирсэн түүхтэй. Цордон бүрээ, дамар, хэнгэрэг, мөн бишгүүр зэргийг хослуулан үлээдэг бол урт бүрээг хэдэн хүн дамнан явж тоглодог. Дуударам, том жижиг цан, сэлнэн, дэншиг, гандан, дун зэрэг цохивор, үлээвэр хөгжмийн зэмсгийг өдөр тутмын хурал номын үед өргөн хэрэглэдэг байна.

Үзсэн: 1017

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна