Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

"НордАрт" олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн


Densmaa 2022-01-24 11:01

"Гран при" шагналын эзнээр уран бүтээлч А.Очирболд “Дэгэрэ” бүтээлээр шалгарч монгол уран бүтээлчийн ур чадварыг олон улсад өндрөөр үнэлүүлсэн явдал болсон юм

   ХБНГУ-д жил бүр зохион байгуулдаг "НордАрт" олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн "Гран при" шагналын эзнээр уран бүтээлч А.Очирболд тодорлоо. Тэрээр “Дэгэрэ” бүтээлээр шалгарч монгол уран бүтээлчийн ур чадварыг олон улсад өндрөөр үнэлүүлсэн явдал болсон юм. Уран бүтээлч А.Очирболд 2015 оноос хойш "НордАрт" үзэсгэлэнд тасралтгүй оролцож, Монгол Улс "Онцлох орон"-оор бие даасан павильон зохион байгуулахад уран баримлуудаараа оролцсоноор Европ дахь гараагаа эхэлжээ. Тэр үеэс хойш НордАртын элч уран бүтээлчээр дэлхийн өнцөг булан бүрт аялан бүтээлээ толилуулж байгаа аж. Уран бүтээлчийн "Дэгэрэ" уран баримлын инстоляцийг 2019 онд НордАртын уран баримлын цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд болон 2021 онд Карлсхүттегийн үзэсгэлэнгийн танхимд гаргаж байв. Өнөөдрийн байдлаар "НордАрт" үзэсгэлэнд нийт 88 монгол уран бүтээлчийн 255 гаруй бүтээлийг толилуулжээ.

Үзсэн: 668

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна