Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Бар жил” мөнгөн зоос худалдаанд гаргалаа


Densmaa 2022-02-07 12:02

Монголын уламжлалт зурхайд дүрслэснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм

      Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилд зориулан “Бар жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил” дурсгалын мөнгөн зоос худалдаанд гаргаж байв. Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрслэснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. Эдгээр зоосыг худалдан авахыг хүсвэл Монголбанкны дурсгалын зоосны цахим хуудас болох coin.mongolbank.mn  хаягаар орж, 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс хойш худалдан авах боломжтой юм.

Үзсэн: 596

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна