Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа


Densmaa 2022-02-09 09:02

Герман дахь түнш их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын шинжлэх ухааны туршлага, орчин үеийн эрдэм шинжилгээний стандартыг Монголд нэвтрүүлж байна

     Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг нар Налайх дахь Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургуулийг хоёр улсын засгийн газрын санаачилгаар 2013 онд үүсгэн байгуулсан бөгөөд инженерийн боловсролоор дэлхийд тэргүүлэгч Герман улсын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт суурилан онол, дадлагыг хослуулдаг төдийгүй сургалт нь англи хэлээр явагддагаараа онцлогтой юм. Мөн Герман дахь түнш их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын шинжлэх ухааны туршлага, орчин үеийн эрдэм шинжилгээний стандартыг Монголд нэвтрүүлж байна. Сайд Л.Энх-Амгалан, Элчин сайд Ё.Розенберг нар тус сургуулийн санхүүгийн тогтвортой байдлын үүднээс МГТИС-ийн судалгааны төслийг Монголын аж ахуй нэгжүүдтэй нягт хамтран хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Оюутны хотхонтой танилцах үеэр сайд Л.Энх-Амгалан, Элчин сайд Ё.Розенберг нар хотхоны өргөтгөл болох ХБНГУ-ын Засгийн газрын 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж буй барилгын явцтай танилцав.

Үзсэн: 614

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна