Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Кембрижийн их сургуультай хамтран ажиллана


Densmaa 2022-02-14 12:02

Өнөөдрийн байдлаар олон улсын хөтөлбөртэй төрийн болон хувийн 10 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байна

    Ерөнхий боловсролын математик, англи хэл, байгалийн ухааны хичээлийг олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх зорилгоор БШУЯ, Кембрижийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг  байгууллаа.  Ерөнхий боловсролын дээрх хичээлийг олон улсын жишигт нийцүүлэх, сургуулийн менежментийг сайжруулахаар 2011 онд олон улсын хөтөлбөртэй төрийн өмчийн сургуулиудыг байгуулсан. Өнөөдрийн байдлаар олон улсын хөтөлбөртэй төрийн болон хувийн 10 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс бий болсон ололт амжилт, туршлагаа ерөнхий боловсролын бүхий л сургуульд нэвтрүүлж, хүртээмжийг сайжруулах, суралцагчдад тэгш боломж олгох, үнэлүүлэх боломжийг нээхээр БШУЯ, Кембрижийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.  

Үзсэн: 652

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна