Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Шилдэг киногоор шалгарлаа


Densmaa 2022-04-18 02:04

Монголын уран бүтээлчдийн бүтээсэн “Хүрд” кино Амстердамын олон улсын баримтат киноны фестивалийн дунд хэмжээний баримтат киноны төрөлд шилдэг киногоор шалгараад байна.

    Монголын уран бүтээлчдийн бүтээсэн “Хүрд” кино Амстердамын олон улсын баримтат киноны фестивалийн дунд хэмжээний баримтат киноны төрөлд шилдэг киногоор шалгараад байна. Ази, Европ, Латин Америкийн орнуудад зохион байгуулдаг хүний эрхийн чиглэлийн 20 гаруй кино наадамд уригдан оролцож, дэлхийн 20 гаруй орны үзэгчдийн хүртээл болоод буй уг кино өнгөрсөн 7 хоногт эх орондоо нээлтээ хийв. Киноны найруулагч, сэтгүүлч Л.Номин, “2020 онд бүтээсэн уг кино цар тахлын улмаас хойшлогдсоор Монгол дахь нээлтээ хийж буй”-г тодотгоод кинонд архинд гүн орох, амиа егүүтгэх, ганцаардах, сэтгэхүйн дарамтад орох зэрэг нийгмийн өөрчлөлтийн явцад гарч буй эмзэг үеийг хүмүүсийн бодит амьдралаар тусгаж харуулсныг онцоллоо. Нөгөө талаар өнөөгийн манай нийгэмд хүнийг хайрлах хайр, үнэлэх үнэлгээ гэж байна уу гэсэн асуултыг уг кино тавьжээ. 

Үзсэн: 1334

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (47)