Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Итали улсын Текстилийн технологийн төв нээлтээ хийлээ


Densmaa 2022-04-27 01:04

Гүн туслалцаа үзүүлсэн Итали улсын ЭСЯ, хоёр орны мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгч нарт талархал илэрхийлсэн юм

      Монгол-Итали улсын Текстилийн технологийн төв нээлтээ хийлээ. Энэ нь хоёр улсын Засгийн газраас хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын ноос ноолууран түүхий эдийг Италийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар багагүй хугацаанд ярьж ажил хэрэг болгоход онцгой анхаарсны биелэл болж буйг нээлтэд оролцсон албаны хүмүүс онцолж байна. УИХ-ын гишүүн, Монголын Ноос, ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, Энэ төвийг байгуулснаар түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс эхлээд эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх технологийн бүх шат дамжлагад Италийн шилдэг туршлагыг нэвтрүүлж, Монголын ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон боломжийг нээж өгч байна гэдгийг онцолоо. Өнөөдөр Монголын ноос, ноолуурын болон текстилийн үйлдвэрлэл тогтвортой үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж, экспортолж байгаа бүтээгдэхүүний 60-аас доошгүй хувийг  баталгаажуулсан бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна гээд гүн туслалцаа үзүүлсэн  Итали улсын ЭСЯ,  хоёр орны мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгч нарт талархал илэрхийлсэн юм.

Үзсэн: 587

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (44)