Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав


Densmaa 2022-05-02 11:05

Үндэсний хувцасны загвар зохион бүтээгч, доктор, профессор, “Монгол костюмс” ХХК-ийн захирал, Б.Сувд нь “Дээлтэй Монгол” наадмыг санаачлагч юм

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үндэсний хувцасны загвар зохион бүтээгч, доктор, профессор, “Монгол костюмс” ХХК-ийн захирал, Б.Сувдад Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Б.Сувд нь Монгол үндэсний дээл хувцсыг орчин үеийн загвартай хослуулан урлаж, дээл хувцсаар дамжуулан монгол үндэстний имижийг гадаад ертөнцөд сурталчлан таниулж, улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байна. Тэрээр “Дээлтэй Монгол” наадмыг санаачлагч, “Монгол хувцасны нууц товчоо” баримтат киноны зохиогч бөгөөд дэлхийд тархсан монгол хувцасны түүх, соёлын талаар “Монгол хувцасны нууц товчоон” ном хэвлэн олон нийтэд толилуулсан байна. Ташрамд дурдахад, манай улс Их Британи, Сингапур, Индонез, ОХУ, Казахстан, Киргиз, Герман, Япон, АНУ, БНСУ, Турк, Австри, Австрали, Испани, Энэтхэг зэрэг дэлхийн 18 улсад нийт 52 соёлыг элч томилсон бөгөөд 32 нь Монгол Улсын иргэн, 20 нь гадаадын иргэн юм.

Үзсэн: 719

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)