Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Колумбын харилцаа


Densmaa 2022-05-09 12:05

Сенатор М.Мартинез Колумбийн Конгресст Монгол, Колумбийн найрамдлын бүлэг байгуулах асуудлыг нухацтай судлан үзэж, ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа илэрхийлэв

    Элчин сайд Ш.Батцэцэг Бүгд Найрамдах Колумби Улсын Конгрессын дээд танхимын Тэргүүн дэд дарга, хатагтай Маритза Мартинезтай уулзаж, хоёр улсын харилцааны асуудлаар санал солилцов. Энэ хүрээнд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, улмаар парламент хоорондын харилцаагаар дамжуулан хоёр талын хамтын ажиллагааг боловсрол, эмэгтэйчүүд, байгаль орчин, хөдөө аж ахуй зэрэг салбарт идэвхжүүлэн хөгжүүлэх боломжийг хөндөн ярилцав. Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Их хуралд Монгол, Латин Америкийн бүлэг үйл ажиллагаа явуулж байгааг тэмдэглэж, Сенатор М.Мартинез Колумбийн Конгресст Монгол, Колумбийн найрамдлын бүлэг байгуулах асуудлыг нухацтай судлан үзэж, ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа илэрхийлэв.

Үзсэн: 2041