Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Оросын харилцаа


Densmaa 2022-06-08 01:06

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа нийгэм, эдийн засагт чухал үүрэгтэйг уулзалтын эхэнд тэмдэглэв

     УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар ОХУ-ын Красноярскийн хязгаарын Амбан захирагч Александр Викторович Усс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа нийгэм, эдийн засагт чухал үүрэгтэйг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаад талархал илэрхийлээд, ойн сан, усны эх үүсвэрийг хамгаалах талаар туршлага судлах, баруун бүсийн зам тээврийн салбарын хамтын ажиллагаа, Улаанбаатар-Красноярскийн чиглэлд нислэг хийх боломжийн талаар хөндлөө. Түүнчлэн оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Амбан захирагчийн айлчлал чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн итгэж буйгаа илэрхийллээ.

Үзсэн: 1772

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (42)