Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг манай улсад зална


Densmaa 2022-06-09 01:06

Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг ахиж өөр улс оронд залахгүй гэдгийг БНЭУ-ын Засгийн газраас мэдэгдсэн. Иймд манай улс хамгийн сүүлд залж буй орон болж байна

      Бурхан багшийн их дүйчин өдрөөр Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг манай улсад зална. Бурхан багшийн их дүйчин өдөр, аргын тооллын 2022 оны 6 дугаар сарын 14-ний мягмар гараг, билгийн тооллын зуны эхэн илүү сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр болно. Эл өдрийг тохиолдуулан Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг Монгол Улсад залах хүсэлтийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Хамба номун хан, Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхийлөгч, гавж Д.Чойжамц БНЭУ-ын Засгийн газарт тавьжээ. Энэхүү хүсэлтийг БНЭУ-ын Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Нарендра Модигоос нааштай хүлээн авч шийдвэрлэсэн нь Бурхны шашны хувьд түүхэн үйл явдал болж байгааг Гандантэгчэнлин хийдийн Хамба лам онцлов. Тэрбээр,“Бурхан багшийн чандар 11 хоногийн турш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд заларна. Чойжин ламын сүмд заларч байдаг Бурхан багшийн шүдийг Энэтхэгээс ирж буй чандартай хамт Батцагаан дуганд залж, Монголын ард түмэн нийтээрээ мөргөж, асар их буян хураах боломж гарч байгаа юм" гэв.  Мөн Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг ахиж өөр улс оронд залахгүй гэдгийг БНЭУ-ын Засгийн газраас мэдэгдсэн. Иймд манай улс хамгийн сүүлд залж буй орон болж байна. Энэхүү үйл явдал нь Монгол, Энэтхэг улсын найрамдалт харилцаа өндөр хөгжсөний баталгаа болж байгааг тодотгосон юм.

Үзсэн: 620

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (44)