Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широг хүлээн авч уулзлаа


Densmaa 2022-06-29 01:06

Өргөмжит консулын хоёр орны соёл, урлаг, спортын харилцааг, өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ

    УИХ-ын дарга Г.Занданшатар Япон улсын Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи  Широг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга ноён Каваүчи Широтой уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол, Японы ард түмний найрамдал нөхөрлөл нь манай хоёр улсын харилцааны чухал суурь гэдгийг онцлов. Мөн, Монгол Улс Япон Улстай соёл, урлаг, олон нийтийн харилцаа, орон нутгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг уламжилсан. Ноён  Каваүчи  Широ Япон Улсын Эзэн хааны ордонд хадгалж буй Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн хуйлмал гар зургууд болон Нара мужийн “Тэнри” их сургуулийн номын санд хадгалж буй Чингис хааны “Гэрэгэ”-ний “А” хувилбарыг өөрийн зардлаар хийлгэж “Чингис хаан”-ны музейн үзвэрт хандивласан гэж сонссоноо УИХ-ын дарга хэлээд, Өргөмжит консулын хоёр орны соёл, урлаг, спортын  харилцааг, өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ.

Үзсэн: 498

Сэтгэгдлүүд