Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей Монгол Улсад айлчиллаа


Densmaa 2022-07-18 11:07

Монголын үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Чойжин ламын сүм музей, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд соёлын ангиллаар бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт тус тус зочиллоо

    ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейгийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө. Тэрбээр, Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн урилгаар энэ сарын 10-14-нд айлчилсан юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий захирал О.Азулейг хүлээн авч уулзсан бөгөөд тэрээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хариуцагч Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин нартай уулзаж, цаашид манай улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцааны салбарт авч хэрэгжүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн ерөнхий захирал О.Азулей ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Чойжин ламын сүм музей, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд соёлын ангиллаар бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Хустайн нуруу байгалийн цогцолборт газарт тус тус зочиллоо. 

Үзсэн: 459

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна