Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмыг хүлээн авч уулзлаа


Densmaa 2022-07-18 12:07

Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулахаар талууд харилцан тохиролцсон

     Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр “Оюу толгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт, Рио Тинто групптэй хийж буй Засгийн газрын хэлэлцээний явцын талаар санал солилцов. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг болсон Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл энэ оны нэгдүгээр сард эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар оролцож гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг өгсөн юм. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулахаар талууд харилцан тохиролцсон бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа, яриа хэлэлцээнүүд  үргэлжилж байгааг Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал хэлж байлаа.

Үзсэн: 564

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна