Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Нүүдэлчин-2022” соёлын биет бус өвийн наадам


Densmaa 2022-08-15 12:08

Наадмын үеэр морь, үхэр, сарлаг зэрэг хөсөг тэргийг ашиглаж, гэр бүл, хүүхэд залуучууд, наадамчин олонд зориулж эсгий хийх, айраг исгэх зэрэг уламжлалт монгол ахуйн арга ухаанаас суралцах боломжтой юм

      “Нүүдэлчин-2022” наадам Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт ёслол төгөлдөр боллоо. Соёлын биет бус өвийн энэхүү их наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн  1000 гаруй өв тээгч, уламжлагч оролцож, 12000 гаруй дотоод, гадаадын жуулчин үзэж сонирхжээ. Соёлын биет бус өвийн их наадмыг хааж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Аливаа улс орон, үндэстэн угсаатны өөрийнхөөрөө оршин тогтнох, бусдаас өвөрмөцөөр бодож, сэтгэх, бүтээж туурвих, амьдран  хөгжихийн гол үндэс суурь нь язгуур өв соёл байдаг юм гэлээ. Наадмын үеэр морь, үхэр, сарлаг зэрэг хөсөг тэргийг ашиглаж, гэр бүл, хүүхэд залуучууд, наадамчин олонд зориулж эсгий хийх, айраг исгэх, сур боловсруулах, элдэх, нум сум харвах зэрэг уламжлалт монгол ахуйн  арга ухаанаас суралцах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн энэ удаагийн наадам нь нүүдэлчдийн байгаль хамгаалах арга ухааныг эрхэмлэн байгаль орчинд ээлтэй, эко орчныг бүрдүүлж тэг хаягдал буюу аливаа бүтээгдэхүүн, нөөцийг боломжит хязгаарт нь хүртэл дахин ашиглаж, хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүрс төрөгчийн ялгаралыг бууруулахын тулд эрчим хүчний хэрэглээг багасгах зэрэг нөлөөллийн ажлуудыг хийж байгаагаараа онцлог боллоо. Манай улс 2022 оны байдлаар ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвд нийт 15 өвийг бүртгүүлсэн. Иймд цаашид уламжлалт соёлын ахуй орчинг бүрдүүлж хүүхэд, залуус, түмэн олон эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэх оюуны дархлаа тогтоох зорилгоор 2023 онд Дэлхийн фестиваль болгон өргөжүүлэх зорилт тавьжээ.

Үзсэн: 558

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна