Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-05-2024
монгол

Шинэ мэдээ

“UB food festival” боллоо


Densmaa 2022-08-22 10:08

Тус арга хэмжээнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим иргэн, аж ахуй нэгж оролцов

    “Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-ийг жанжин Д.Сүхбаатарын талбайд найм дахь жилдээ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим иргэн, аж ахуй нэгж оролцов.  Өдөрлөгийн үеэр Артгэр, мастер тогооч нар монгол үндэсний хоол хийж, үзүүлбэр үзүүлэн олон нийтэд тухайн хоолны цэсээ танилцуулахаас гадна аж ахуйн нэгжүүд үндэсний үйлдвэрлэлийн нэрийн бүтээгдэхүүн, үндэсний төрөл бүрийн хоол, зууш амттаны үнэгүй амталгаа бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилжээ. “Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-ийг 2013 оноос хойш “UB food festival” нэрээр зохион байгуулж ирсэн бөгөөд монгол үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэд, жуулчдад таниулан, сурталчлах, иргэдийн эрүүл зөв хооллолтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гудамжны хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.

Үзсэн: 464

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна