Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Ирээдүйн төсөөллийн тухай аудио алхалт" олон улсын зуны сургалт


Densmaa 2022-08-26 12:08

Аялах замдаа үзэгчид ирээдүйн мэргэжилтнүүдтэй танилцаж, замд тааралдсан амьтан, ургамлаас янз бүрийн амьд үлдэх арга барилтай суралцана.

   “Ирээдүйн төсөөллийн тухай аудио алхалт" олон улсын зуны сургалт СУИС-д үргэлжилж байна. Тус сургалтад манай улсаас 40 гаруй хүн оролцож байна. Герман болон Швейцарийн Театрын сурган хүмүүжүүлэгч багш нарын танилцуулга лекц явагдсаны дараа дадлага хичээлийн хүрээнд оролцогчид Улаанбаатар хотын төвөөр аудио алхалтын хэлбэрээр уран бүтээл хийхээр ажлын багт хуваагдан ажиллаж буй юм. Ажлын баг нь сургалтын явцад ямар нөхцөлд, ямар арга техник, дадлаар дэлхийн хүн төрөлхтний ирээдүйн амьдрал, ургамал, амьтны төрөл зүйл оршин тогтнох баталгааг хангах боломжийн талаар судлан, өөрсдийн ирээдүйн тухай төсөөллөө илэрхийлэх юм. Театрын цаг хугацааны машины тусламжтайгаар үзэгчид аудио алхалтын үеэр ирээдүй рүү аялалд гарна. Өөр өөр газар, цаг хугацаа руу аялахын тулд орон зай-цаг хугацааны үсрэлт хийхэд шаардлагатай техникийг ашиглана. Аялах замдаа үзэгчид ирээдүйн мэргэжилтнүүдтэй танилцаж, замд тааралдсан амьтан, ургамлаас янз бүрийн амьд үлдэх арга барилыг суралцана. Аяллын үеэр олж авсан мэдлэг, туршлагаар хангагдсан үзэгчид өөрсдөө ирээдүйн мэргэжилтэн болох боломжтой ажээ.

Үзсэн: 481

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна