Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Ажиа гэгээнтэнд “Хүндэт доктор” цол олголоо


Densmaa 2022-09-05 01:09

Ажиа гэгээнтэн энэрэл нигүүлсэл, сайхан сэтгэлээр Монгол Улсад болон дэлхий дахинд олон зуун ажил хийснээс товчлон дурдвал, өөрийн үүсгэл санаачилгаар 2014 онд Хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулжээ

      Монгол судлалыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Лувсантүвданжигмэджамц Ажиа гэгээнтэнд “Хүндэт доктор” цол олголоо. МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” Лувсантүвданжигмэджамц Ажиа гэгээнтэн Эрдмийн танхимд цугласан эрхмүүд болон зон олонд хандан “Өнөөдрийн энэ сайхан өдөр Монгол Улсын их сургуулиас надад “Хүндэт доктор” хэмээх хүндтэй цол олгож буйд сэтгэл догдолж байна, маш их баяртай байна. Та бүхэнд маш их баярлалаа” хэмээгээд бурхан номын ерөөл уншсан юм. Ажиа гэгээнтэн энэрэл нигүүлсэл, сайхан сэтгэлээр Монгол Улсад болон дэлхий дахинд олон зуун ажил хийснээс товчлон дурдвал, өөрийн үүсгэл санаачилгаар 2014 онд Хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн. Ангиограф төв, Хагалгааны өрөө, Нярайн эрчимт эмчилгээний тасаг, Цусны эмгэг, хорт хавдрын тасаг бүхий энэхүү эмнэлэг өдгөө олон хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсээр байна. Ажиа гэгээнтэн тус эмнэлгийн бүтээн байгуулалтыг хийснээс гадна нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, өндөр хөгжилтэй орнуудаас нарийн мэргэжлийн эмч нарыг урьж ажиллуулах, Монголын эмч нарыг гадаадын мэргэжлийн сургууль, сургалтад хамруулах зэргээр хүүхдийн эмнэлэгтэй байнга эргэх холбоотой ажилладаг байна.

Үзсэн: 537

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна