Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

“Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардуулав


Densmaa 2022-09-21 01:09

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадоржид 2022 оны хаврын Гадаад иргэнд олгох шагнал гардуулах ёслолыг Японы Элчин сайдын өргөөнд зохион байгууллаа

      Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадоржид 2022 оны хаврын Гадаад иргэнд олгох шагнал гардуулах ёслолыг Японы Элчин сайдын өргөөнд зохион байгууллаа. Япон, Монгол хоёр орны эрдэм шинжилгээний харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан хувь нэмрийг үнэлэн түүнд “Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардуулжээ. Энэ үеэр элчин сайд Х.Кобаяши “Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн профессор Ц.Даваадоржийн хувьд Японд суралцаж байсан туршлага, японы жишээнд тулгуурлан макро эдийн засгийн ухааны хичээл заахын зэрэгцээ Нагоя болон Сайтамагийн Их сургуульд Монголын эдийн засгийн талаар илтгэл тавьж, лекц уншиж байсан зэргээр хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн. Тэрээр  Монголд япон хэлний боловсрол олгох, япон соёлыг танилцуулах мөн бизнесийн салбар дахь хүний нөөцийг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэн хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан. Таныг чин сэтгэлээсээ хүндэтгэж бас бахархаж байна. Цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье” хэмээв.

Үзсэн: 934

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна