Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

“Улсын эх дагина” үзэсгэлэн Богд хааны ордон музейд гарч байна


Densmaa 2022-09-21 01:09

Үзэсгэлэнд Дондогдулам хатны байгуулан, удирдаж байсан “Сангай” аймгийн урчуудын бүтээсэн нандин тансаг ур хийц бүхий бүтээлүүд болон хатны өмсөж, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг дэлгэжээ

    “Улсын эх дагина” үзэсгэлэн Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна. Үзэсгэлэнд Дондогдулам хатны байгуулан, удирдаж байсан “Сангай” аймгийн буюу ёслолын урлал урлан бүтээж байсан урчуудын бүтээсэн нандин тансаг ур хийц бүхий бүтээлүүд болон хатны өмсөж, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг дэлгэжээ. Монгол, төвд бичиг мэддэг Дондогдулам тухайн үедээ боловсролтой нэгэн байжээ. Түүнчлэн эх дагина өөрийн тамгыг барьж хэрэг шийдвэрлэж байсан бөгөөд түүний удирдлагад Сангай аймгийн уран хатгамалч, барималч, зураач, дархан, бойвчин зэрэг 120 гаруй хүн ёслолын хувцас оёж, цутгамал, хөөмөл, танка зураг, зээгт наамал гэсэн олон арга техникээр шүтээний урлалын бүтээлийг туурвиж байсан байна. Загарвардийн хаан нь улс гүрнээ амар хялбар харшлах саадгүй захирахын тулд урьд үйлдсэн агуу их буяныхаа хүчээр хаан төрийн долоон эрдэнэ эзэмшдэг гэж Буддын шашинд үздэг. Тиймээс VIII Богд номт хаадын уламжлал ёсоор төрийн долоон эрдэнэтэй болсон нь түүнийг шашны тэргүүнээс төрийн хаан болсныг гэрчилдэг бөгөөд төрийн долоон эрдэнийн гурав дахь нь хатан эрдэнэ билээ.

Үзсэн: 629

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна