Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Чингис хаан” музей нээлтээ хийлээ


Densmaa 2022-10-12 01:10

Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр бөгөөд үлдэх хувь нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл юм

     “Чингис хаан” хаад язгууртны музейг нээх ёслол өчигдөр боллоо. Музейд Монголын эртний төрт улс Хүннүгээс эхлээд Их Монгол улс, Чингис хааны угсааны хаад, язгууртны үе, Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг байршуулсан байна. Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр бөгөөд үлдэх хувь нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн  хуулбар, уран бүтээл юм. Энэ жил Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсаа байгуулж, монгол үндэстний суу алдрыг дэлхий дахинд тунхаглан мандуулсан Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн тэгш ой тохиож байна. Их эзэн  хаан Монголын төдийгүй дэлхий ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг цогцлооход онцгой гавьяа байгуулсаныг судлаачид тэмдэглэн үлдээсэн.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх музейн нээлтэд оролцож үг хэлэхдээ, Их Эзэн Чингис хаан болон түүнийг залгамжилсан их хаадынхаа үйл хэргийг монголчууд бид судлан шинжилж, хадгалан хамгаалж, улс орондоо төдийгүй дэлхий ертөнцөд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Эзэн хаанаараа овоглосон хүн бүрийн үеийн үед эрхэмлэн дээдэлж явах учиртай ариун үүрэг мөн.

Үзсэн: 827

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна