Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн


Densmaa 2022-10-24 10:10

“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн есдүгээр сарын 7-ноос арваннэгдүгээр сарын 26-ныг хүртэл 12 долоо хоногийн турш үргэлжлэх юм

    “Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн Европ, Хойд Америк, Зүүн Азийн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулагдаж байна. Тэмцээнд 58 улсын 1000 гаруй оролцогч  авьяас чадвараараа өрсөлдөж байгаа юм. Монгол Улсаас токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан угсралт зэрэг долоон төрөлд өрсөлдөж байна. Тодруулбал, Дорнод Политехник коллежийн оролцогч Г.Очбаатар токарийн мэргэжлийн тэмцээнд оролцсон. Швейцарь улсын Базел хотод мужааны тэмцээнд Завхан Политехник коллежийн оролцогч Г.Хатанбаатар оролцож, 800 онооноос 665 оноо авч тэмцээнээ өндөрлүүллээ. Тогоочийн мэргэжлийн оролцогч С.Өсөх-Ирээдүй, багш С.Цэнд-Аюушийн нар Швейцарь улсыг зорьсон. Тэд эдгээр өдрүүдэд тэмцээндээ оролцож байгаа юм. Мөн өрөг угсралт, цахилгаан угсралтын тэмцээн Австри улсад ирэх арваннэгдүгээр сард болно. “Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн есдүгээр сарын 7-ноос арваннэгдүгээр сарын 26-ныг хүртэл 12 долоо хоногийн турш үргэлжлэх юм.

Үзсэн: 399

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна