Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Прага хотноо монгол судлалын хурал боллоо


Densmaa 2022-10-31 08:10

Хуралд Монгол, Чех, Унгар, Финланд, Швед, Герман, Франц, Итали, Орос, Швейцар, Катар, Румын зэрэг 10 гаруй улсаас 40 орчим монгол судлаач, эрдэмтэд оролцож, 30 гаруй сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв

     Чех Улсын Карлын Их сургуулийн Ази судлалын хүрээлэнгээс “Өөр хоорондоо болон бусадтай тогтоосон харилцаанаас үүдэлтэй монгол хэл, соёл дахь нөлөө” сэдэвт олон улсын Бага хурлыг Прага хотноо зохион байгуулав. Бага хурлыг нээж Элчин сайд Д.Гансүх хэлсэн үгэндээ Карлын Их сургуулийн удирдлага, хамт олон монгол судлалыг дэмжиж, 30 жилийн дараа монгол судлалын олон улсын хурлыг Прага хотноо зохион байгуулж байгаад талархал дэвшүүлж, Монгол Улсын төр, засгаас монгол судлалыг хөгжүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэв. Тухайлбал, Монгол Улсын  Засгийн газар “Алсын хараа 2050-урт хугацааны хөгжлийн бодлого”-доо үндэсний нэгдмэл үнэт зүйлсээ цогцлоох, энэ хүрээнд эх хэл, түүх, өв соёлын дархлааг бий болгох, улмаар олон улсын тавцанд монгол судлалыг эрчимтэй хөгжүүлэх бодлого баримталж байгааг дурдаж, монгол судлалыг дэлгэрүүлэх, түүнийг олон улсад таниулан сурталчлахад монгол судлаач, эрдэмтдийн хөдөлмөр зүтгэл, судалгаа, зохиол бүтээлүүд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг сайшаан тэмдэглэв. Мөн монголын тал монгол судлаачдын залуу халааг бэлтгэхэд анхаарч, тэдэнд зориулсан зуны сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2023 оноос эхлэн залуу судлаачдын шилдэг бүтээлд олгох “Гадаад харилцааны сайдын нэрэмжит шагнал”-ыг бий болгосон, Гадаад харилцааны сайд “Дэлхийн монгол судлалын өдөр” бий болгох санаачилгыг дэвшүүлсэн зэргийг дурдлаа. Бага хуралд Монгол, Чех, Унгар, Финланд, Швед, Герман, Франц, Итали, Орос, Швейцар, Катар, Румын зэрэг 10 гаруй улсаас 40 орчим монгол судлаач, эрдэмтэд оролцож, 30 гаруй сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. ЭСЯ байрандаа “Хот мандал-нууц тарнийн сүм” үзэсгэлэнгийн зургийг байршуулж, төлөөлөгчдийг монгол гэрт хүлээн авав.

Үзсэн: 526

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна