Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

1000 ардын авьяастан “Жангар" туулийг бүрэн эхээр нь хайлна


Densmaa 2022-10-31 08:10

"Жангарын үлгэр" анх ардын сэцэн билэгтэн нарын амаар дамжин боловсрогдож, улмаар монгол олон овогтны дунд бичгийн хэлбэрээр түгээмэл дэлгэрчээ

     Ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 8-11 дүгээр ангийн 850 сурагч, аймаг, сумдын 250 ардын авьяастан “Жангар" туулийг бүрэн эхээр нь хайлах гэж байна. Нийт 20 алтай ятга, 400 товшуур, 100 морин хуураас бүрдсэн туульчийн хөгжмийн чуулбар ая данг эгшиглүүлнэ. "Жангар" тууль хүн төрөлхтний сайн сайхан хүсэл мөрөөдлийн дуулал юм. "Жангарын үлгэр" анх ардын сэцэн билэгтэн нарын амаар дамжин боловсрогдож, улмаар монгол олон овогтны дунд бичгийн хэлбэрээр түгээмэл дэлгэрчээ. Туулийн гол утга санаа “Өвөлгүй зунаараа, өвчингүй мөнхөөрөө, даарах хүйтэнгүйгээр, халах халуунгүйгээр, сэр сэр салхитай, бур бур хуртай Бумба хэмээн алдаршсан оронд үхэлгүй мөнхийн үргэлжид хорин таван настай байдаг Жангар баатар болон дээрээс дарлах ноёнгүй, дэргэдээс халдах дайсангүй” тийм хорвоо ертөнцийг мөрөөдөж буй монголчуудын тухай өгүүлдэг.

Үзсэн: 557

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна