Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Соёлын бүтээлч сар аян эхэлж байна


Densmaa 2022-11-02 01:11

Соёлын бүтээлч сар аяны нээлтийг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Монгол цам” үзэсгэлэнгээр нээв

     Соёлын бүтээлч сар аян эхэлж байна. Энэ жил соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарт хамаарах 140 гаруй үйл ажиллагааг Улаанбаатар хотод, 600 гаруй хөтөлбөр, ажлыг орон нутагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ дагуу Соёлын бүтээлч сар аяны нээлтийг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Монгол цам” үзэсгэлэнгээр нээв.  Монголд цамын урлаг дэлгэрч, 300 гаруй жилийн хугацаанд хөгжиж ирэхдээ монголчуудын ур ухаан, утга бэлгэдэл, урлаг соёлын гайхамшигт үнэт зүйлсийг тээн бидний үед уламжлагдсан. Монгол цамын ая дан, бүжгийн хэмнэл, хувцас хэрэглэл хийгээд түүнийг бүтээсэн дэглэлт, мужаан, дарх, оёдол зэрэг бүхий л үйлийн илэрхийлэл нь монголын ард түмний хэдэн мянганы турш хөгжүүлж, өвлүүлж ирсэн оюун санааны хийгээд эд өлгийн зүйлийн давтагдашгүй өвөрмөц хэв шинжийг агуулдаг. “Монгол цам” үзэсгэлэнд XIX-XX зууны эхэн үеийн Их хүрээний нэртэй урчуудын бүтээсэн түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл болох Жамсран бурхны шүрэн баг, өмсгөл сэлт, Сэндом, Азар, Чомбон болон олныг баясгагч Цагаан өвгөний баг болон цамын бусад хувцас, ружин чимэг зүүлт тэргүүтэн мөн Лянганы багаж хэмээх цамын барьц зэвсэг, хөгжмийн зэмсэг, цам харайх зан үйлийг харуулсан уран зураг, гэрэл зураг зэрэг 90 гаруй үзмэрийг дэглээд байна.

Үзсэн: 577

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна