Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

БНАЛАУлсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-тай цахим уулзалт хийлээ


Densmaa 2022-11-21 10:11

Талууд цаашид хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улс, бүс нутгийн түвшинд харилцан нэгнээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ

     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-тай цахим уулзалт хийлээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эртний түүхэн улбаатай, найрсаг дотно харилцаатай манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйг онцолж, түүхт ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаад баяртай буйгаа илэрхийлэв. Мөн өндөр түвшний айлчлал, парламентын солилцоо идэвхтэй өрнөж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ирэх шинэ жаранд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, улам бүр бэхжүүлэхэд чухал түлхэц болсныг онцлов. Лаосын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан хууль тогтоох дээд байгууллагуудын хооронд байгуулж байсан хамтын ажиллагааны санамж бичгүүдийг шинэчлэх, харилцан мэдээлэл, туршлага солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, Лаос, Монгол хэлний хэлмэрчийг бэлтгэх, хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн юм. Талууд цаашид хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улс, бүс нутгийн түвшинд харилцан нэгнээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Үзсэн: 420

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна