Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Туулай жил”-ийн дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа


Densmaa 2022-11-23 08:11

Дурсгалын зоосыг орчин үеийн Smartminting технологиор урласан байна

    Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны Харагчин хэмээх Усан туулай жилийг угтан “Туулай жил”-ийн дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. Эрдэнэсийн сангаас 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил”, 2022 онд “Бар жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байв. Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. Дурсгалын зоосыг орчин үеийн Smartminting технологиор урласан байна. “Туулай жил”-ийн дурсгалын зоос нь 1 унцын 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн, 38.61 мм хэмжээтэй, 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй юм.

Үзсэн: 390

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна