Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн уралдааны энэ оны шилдгийг тодруулав


Densmaa 2022-11-25 08:11

Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Баяр-Эрдэнийн “Чингис хаан” бүтээл шалгарч тэргүүн байрын эзнээр тодорлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2011 оноос эхлэн Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн уралдааны энэ оны шилдэг бүтээлийг “Чингис хаан” музейд шалгаруулж, бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ. Энэ жилийн уралдааныг “Чингис хаан ба Монголын их амар амгалан” сэдвээр зохион байгуулж, уран бүтээлчид, ЕБС-ийн багш нар, 8-12 дугаар ангийн сурагчид гэсэн гурван төрөлд 333 бүтээл ирснээс шилдгийг шалгаруулав. Мөн энэ жил уралдаанд анх удаагаа үсгэн урлалын бүтээлүүдийг хүлээж авсан бөгөөд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы уран бүтээлч, ЕБС-ийн багш, сурагчид оролцсоноос Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Баяр-Эрдэнийн “Чингис хаан” бүтээл шалгарч тэргүүн байрын эзнээр тодорлоо.

Үзсэн: 419

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна